Хотын удирдлагуудыг Худалдаа хөгжлийн банкнаас “томилуулдаг” уу?

Нийслэлийн өнгөтэй өөдтэй бүхэн алгуураар алга болсоор байна. Цувралаа бид “Улаанбаатар сан” хэрхсэнээр эхлэе… 1997 он. Ардчилсан хотын анхны дарга гэгддэг Ж.Наранцацралт “Улаанбаатар сан”-г байгуулав. Сангийн зорилго нийслэлийг хөгжүүлэх. Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх, хот тохижилтыг сайжруулах, хотын төсөв санхүүгийн чадамжийг нэмэгдүүлэх, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх байв. Санхүүжилт нь гадна, дотны хандив, буцалтгүй тусламжаар төвлөрүүлсэн хөрөнгө байлаа. Үүнээс жил хүрэхгүй хугацааны дараа тэрбээр Ерөнхий сайд болж, хотын даргаар М.Энхболд томилогдов. Энэ үеэс Улаанбаатар сан тойрсон аалзны тор нэхэгдэж, хамаг хулгай луйврын эхлэл тавигджээ. 1998 он. Улаанбаатар сангийн Удирдах зөвлөл санд төвлөрсөн хөрөнгийг “угаах”, огцом өсгөх зорилгоор “Улаанбаатар банк”-ийг байгуулав. Банкны … Continue reading Хотын удирдлагуудыг Худалдаа хөгжлийн банкнаас “томилуулдаг” уу?